Хандив өгөх боломжтой газрууд

Otgonjargal Amarjargal
3 min readMay 5, 2020

Бидний хайрт Кеану нэгэн удаа “Сайхан сэтгэл сул тал болдог хорвоод амьдрахыг хүсэхгүй байна” гэж хэлсэн байдаг. Одоо ч хаа очиж бид дайн дажин багатай сайхан газар аж төрж байна. Гэхдээ л Care.org-ын мэдээлж буйгаар яг одоо дэлхийн 9 хүн тутмын 1 нь байнгын хоол хүнсний хомсдолтой байдаг ажээ. Манай улсад ч гэсэн олон арван хүүхдүүд, гэр бүлүүд хоол хүнс энгийн хэрэглээний хомсдолтой аж төрж байна. Асуудал хэтэрхий том болохоор би юу хийж чадахав дээ гээд зүгээр сууж болохгүй шүү. Бид заавал дэлхийг бүхэлд нь аврах албагүй, нэг хүүхдийн нэг өдрийг аврахад хэн нэгний хорвоо ертөнцийг аварч байгаа хэрэг шүү.

Хичээвэл бид бага ч гэсэн өөрчлөлт авчирч чадна. Ингээд хүн амьтан гээд өөрийн мэдэх хандив өргөх боломжтой хэдэн газруудын мэдээллийг хуваалцъя.

  1. Лантуун дохио ТББ

Лантуун дохиог мэдэхгүй хүн бараг үгүй биз-ээ, Ид шидийн орон 2-т болон ТТБ-таа байнга хандив авч байгаа. Улаанбаатар хотын алслагдсан хэсэгт аж төрж байгаа, олон асуудалтай хүүхдүүдийн эрхийг хамгаалж ажилладаг Монголын хамгийн сайхан газар шүү.

Та бүхэн Лантуун дохио ТББ-ын хуудсаар ороод дансаар нь, бас Ид шидийн орны дансаар, эсвэл очиж хандив өгөх боломжтой. Гэхдээ миний хувьдаа хэрэглэдэг нь LEND.mn app-ын “Хандив” цэсийг ашиглаад ядаж долоо хоногтоо нэг удаа аль чадахаараа мөнгө шилжүүлдэг. Энэ нь хялбар, хурдан санагддаг юм.

Яг одоо Лантуун дохиогоос #ЛантууХүүгийнБогц2020-аянг явуулж байгаа юм байна. Доор мэдээллийг нь орууллаа.

Хүнсний хандив хүлээж авах хугацаа — 2020.05.04–08 хооронд 10–19 цагийн хооронд

Хол байгаа хүмүүст данс — Хаан банк: 5011455609 Хүлээн авагч: ЛАНТУУН ДОХИО ТББ — Гүйлгээний утган дээрээ заавал Лантуу хүүгийн богц аянд гэж бичээрэй

Холбогдох дугаар: 77076996, 94222888, 88084470

2. Азтай Савар

Монголын амьтанд хайртай залуус бүгд л байдаг газар даа. Олон азтай саврыг аварч, сайн гэр бүлтэй болгож, өвчин зовлонгоос нь салгадаг мундаг залуус бий. Азтай савар группийн тайлбар хэсэгтэй танилцаж байнгын хандивлагч болж болно. Эсвэл бэртэж гэмтсэн амьтад олдоод, аврах боломжтой үед хандив цуглуулдаг тэр бүрт нь сайн дураараа хандивлаж болно.

Би бас л LEND.mn app-ын “Хандив” цэсийг ашигладаг.

3.LGBT center Mongolia

ЛГБТК+ хүмүүсийн болоод ерөнхий хүний эрхийн төлөө ажилладаг Монгол дахь цор ганц байгууллага. Хандив өгч, сайн дурын ажил хийхийг хүссэн хүн бүрт нээлттэй, эерэг газар шүү. Цахим хуудсаар нь ороод хандив өгөх мэдээллийг нь аваарай.

Хуудас: https://www.facebook.com/LGBTtuv/

4. UB Shelter

Гачууртад байдаг энэ шелтерт намайг 11 сард очиход нийт 40-өөд том нохой, 20 орчим гөлөг, дөрвөн муур байсан. Хамгийн гоё нь энэ шелтерийг эрхэлдэг мундаг хүмүүс маань бүх том нохдоо спей заслагад хамруулчихсан байсан шүү. Бас эндээс амьтан өргөж авах боломжтой. Маш сайн эзэнд, удаан судалж байж өргүүлдэг их хариуцлагатай газар. Та бүхэн амралтын өдрөөрөө очиж олон нохойтой тоглож, хоол хүнс, санхүүгийн тусламж үзүүлж болдог.

Бас энэ газрын тухайд надад нэг бодол төрсөн нь хүн нас барж, ажил явдал гарах үед заримдаа хойдохын буянд нь тустай гээд нохой хооллох сайн гэдэг дээ. Тэр үедээ гудмаар нохой хайж явалгүй шууд энд ирвэл зүгээр санагдсан шүү. Таньж мэддэг хүмүүстээ дамжуулаарай.

Хуудас:https://www.facebook.com/UBshelter/

5. Share The Meal

Саяхан дуу сонсож байсан нэг сурталчилгаа гарч ирээд уурлах гэж байсан ч их гоё санаа шиг санагдаад бүр дуустал нь үзсэн нь Дэлхийн Хүнсний хөтөлбөрийн Share The Meal апп-ыг ашиглаад өдөр бүр, эсвэл сар бүр олон төрлийн хандив өгөх боломжтой. Хаана хандивлахаа өөрөө сонгож болдог, Сирийн мөргөлдөөнд өртсөн хүүхдүүд, Непал дахь өрх толгойлсон ээжүүд гээд сонголтууд бий.

Хандивыг олон улсын карттай байхад ямар ч асуудалгүй шилжүүлж болно.

Бидний хандивласан тавин цент /1500 төгрөг Африкт өлсөж байгаа нэг хүүхдийг бүтэн өдөр хооллож болно шүү дээ.

Холбогдох: https://sharethemeal.org/en/index.html

6. Хувцас

Ямар ч нямбай, минималист эмэгтэйд өмсдөггүй болсон хувцас заавал нэг хоёр байдаг тэднийгээ хаялгүй угаагаад хэрэгтэй хүмүүст нь хандивлаж болдог шүү . Угаасаа нэг шинэ жинсэн өмд хийхэд 1 тонн ус зарцуулдаг шүү дээ. Шинэ хувцас аль болох бага авч, зарим хүмүүс сэжиглэдэг ч гэсэн трифт шоп буюу Монголоор комиссын барааны дэлгүүрээр үйлчлүүлж, ус, эрчим хүч их зарцуулдаг массын үйлдвэрийн хувцаснаас татгалзах нь байгаль дэлхийгээ хайрлаж буйн нэг илрэл билээ.

UB.Life сайтад хуучин хувцсаа хандивлах боломжтой ийм газруудын мэдээлэл оржээ.

--

--