Хамбан Туулай: Болзолгүй хайрлах нь

Otgonjargal Amarjargal
2 min readFeb 4, 2021

Ура, Ура, Ура анхны орчуулгын ном гарсан!

Сүрхий мундаг даа даа, утга зохиолын ертөнцөд цахиур хагалах гээд байсан юм бол байхгүй ээ. Гэхдээ л олон жил бодож явсны эцэст хамгийн сайн хоёр найзтайгаа хамтраад анхны орчуулгын номоо гаргалаа.

Бид хамбан туулай номыг хүн төрөлхтний хайрын тухай ойлголтыг тодорхойлоход багагүй тус хүргэсэн гэж санадаг. Шалтгаан нь их энгийн гол санаа нь хүү болон түүний чихмэл тоглоом хоёрын хоорондын ямар ч болзолгүй, ямар ч шалтгаангүй зүгээр л хайрын тухай. Хайр гэж яг юу вэ? Хүн ямар нэгэн юманд чин сэтгэлээсээ санаа тавих боломжтой юу? гэх мөнхийн асуултад хариулж буй мэт санагддаг бүтээл билээ.

Хүүхэд л ямар нэг юмыг болзолгүй хайрлаж чаддаг байх. Насанд хүрсэн хүмүүс бид хүссэн хүсээгүй орвоо ертөнцийн жамаар болзол тавьдаг, нөхцөл хардаг болсон биз.

Юутай ч ядаж энэ жижигхэн бүтээлийг уншаад аливаа зүйлийг хайрлах, энэрэх, санаа тавихын сайхныг эргэн нэг дурсвал болох нь тэр гэж бид санана

Хэний ч асуугаагүй баримтаас:

Хамбан туулай бүтээлийг би анх FRIENDS цувралаас олж харж байсан юм. Найзууд дундаасаа хайр сэтгэлд хамгийн бүтэлгүй Chandler маань барагтай бүсгүйд дурладаггүй ч аз, эз нь таарч сайн найзынхаа дурлалт бүсгүйд сэтгэл алдчихдаг. Дурлах эрхгүй, санаа тавих эрхгүй хүн нь гэдгээ мэдэж байсан учраас сэтгэлээ татах гэж, бүсгүйгээс хол байх гэж аль болох хичээнэ.

Удалгүй бүсгүйн төрсөн өдөр тохиож, дурласан залуу маань бүтэн өдөр хотоор тэнэж, номын зохиолчийнх нь ач, зээтэй холбогдон байж өнөө бүсгүйнхээ хүүхэд байхдаа дуртай байсан зохиолын эх хувилбарыг олж аваад өөрөө өгч чадахгүй ч гэсэн баярлуулахыг хүссэндээ найзаараа өгүүлдэг.

Joey хэдий мөрөөдлийн бүсгүйтэй нь хамт байгаа ч түүндээ Chandler шиг сэтгэл гаргахгүй. Мэдэх ч үгүй, тийм чухал биш харилцаа. Зарим хүмүүст мөрөөдөл нь болсон харилцаа хэн нэгний хувьд маш энгийн зүйл. Хэдий өөрөө өгч чадахгүй ч хэн нэгнийг нандин дурсамж нь холбоотой номыг аваасай, баярлаасай гэж хүсэх…Мэдрэмж. Хариу нэхэхгүй хэн нэгнийг баярлуулах хүсэл.

Номыг маань захиалаад уншаарай
Үнэ: 17000₮
Захиалга өгөх:
https://bit.ly/3cowQrb

--

--